8/07/2009

Format-лах заавар

8/07/2009

Photobucket

Microsoft Windows XP хэрхэн суулгах талаар нэг заавар бэлдэж оруулъя гэж бодож явсан боловч амжихгүй явсаар өдий хүрлээ. Гэхдээ оройтох юу байхав. Хүнд хэрэг болох байх гэж бодлоо. Нэгэнт Vista тийм сайн ажиллахгүй байгаа өнөөгийн нөхцөлд мөн дээр нь Виста суулгахаар ямар ч сайн компьютерийг чадлыг нь шавхаж байгаа болохоор нэг хэсэгтээ ХР суулгаад сайхан ажиллаж байсан нь дээр гэж надад бодогдоод байгаа юм.
Зүүн тийш жаахан харагдахгүй байгаа ч чухал биш.5-10 мянган төгрөгөөр хүнээр Format-луулснаас өөрөө сурах цаг болжээ.

Нэгдүгээр алхам: Хамгийн түрүүнд компьютерийнхээ CMOS Setup гэж нэрлэгддэг тохиргооны хэсэгт бяцхан тохиргоо хийх шаардлагатай. Энэ рүү орохын тулд компьютераа асаж байх явцад нь DEL товчийг хэд хэд дарахад болно доо бараг, гэвч компьютерийн загвараас хамаарч BIOS нь өөр өөр байдаг тул F2, F1, Ctrl+Alt+Esc гэх мэт өөр товчоор ч CMOS Setup руугаа ордог байж магадгүй, таны РС-ийг би таашгүйн...

Мөн компьютерийн үйлдвэрлэгчээс хамаарч Boot Sequence-ийн талаарх хуудсууд өөр өөр байдаг болохоор тэр бүхнийг зурагаар үзүүлэх боломжгүй юм. Гэхдээ нэршлүүд нь адилхан учир олоход ядах юмгүй л дээ. Ямар ч байсан Boot гэсэн хэсэг байх ёстой, эсвэл boot sequence гэж байж ч болох. Компьютер зардаг ихэнх дэлгүүр CD-ROM-ноос эхлүүлэх горим дээр нь тавиад мартчихдаг тул таны РС шууд CD-ROM-ноос уншаад эхэлж ч магадгүй юм.

Photobucket

First Boot Device = CDROM гэдэг маань Систем унших дискийн байгууламжаар CD-ROM сонгогдлоо гэсэн үг.

Photobucket

Зааварт ашиглаж байгаа компьютерийн хувьд сонголтоо хадгалаад гарах гэсэн үйлдлийг хийхэд F10 товч дардаг юм байна. Бараг ихэнх компьютерт иймэрхүү аль нь юу вэ гэдгээ заачихсан байдаг учраас тийм ч хүндрэл гарахгүй л дээ. Залхууралгүй уншаад ойлгочиход хэнд ч энгийн ойлгомжтой байдаг юм.

Хэрэв та систем унших эхний дискийн байгууламжаа CDROM болгож зөв хийсэн бол компьютераа унтраад асахад дараах бичгийг харах болно. Мэдээж CD-нээс систем уншуулах гэж байгаа учраас ямар ч хамаагүй товч дарж цааш үргэлжлүүлнэ. (Би бол SPACE BAR дарах дуртай энэ үед)

Photobucket

Photobucket

За ингээд Windows XP-ийн Setup программ нь таны компьютерт ямар төхөөрөмжүүд байна? гэх мэтийн зүйлсийг хайж жаахан уншина аа. SCSI буюу RAID хатуу диск хэрэглэдэггүй бол дэлгэцэн дээр гарч буй F6 товчийг дарсны хэрэггүй, зүгээр л хүлээгээд байж бай...

Photobucket

Photobucket

Дээрх дэлгэцийг гарч ирэхээр нь ENTER товч дарна.

Photobucket

Дээрх зурагт үзүүлсэн бичиг гараад ирэхээр нь F8 товчийг дарж цааш үргэлжлүүлнэ. Зохиогчийн эрхийн талаар л асууж сануулсан юм байгаан...

Photobucket

За хамгийн гол хэсэгтээ орж ирлээ. Энэ хэсэгт та хатуу дискээ хэд хуваах болон аль partition буюу хэсэгт Windows ХР-ээ суулгах вэ гэх мэтийн зүйлсийг сонгох хэрэгтэй болно. Энэхүү жишээ болгож авсан компьютерийн хатуу диск нь хуваагдаагүй, урьд нь ямар нэг үйлдлийн систем суулгаж байгаагүй, хэмжээний хувьд ч жижигхэн байна. Магадгүй таных хавьгүй их багтаамжтай хатуу диск байх нь дамжиггүй. Тэгэхээр C: дисктэйгээ харгалзах partition-ийг олоод D үсэг дар, энэ маань тэр partition-ийг устгах үйлдэл юм. Үнэхээр итгэлтэй байна уу гэсэн утгатай дэлгэц гарч ирэхээр нь L үсэг дар. C: дисктэй харгалзах хэсэг маань одоо Unpartitioned space болсон байна. Ингэж гарсан үед нь Enter дарахад болно.
Хэрэв тухайн хатуу дискээ хэд хэд хувааж C:, D:, F: гэх мэтийн диск үүсгэе гэвэл энэ хэсэгт C үсгийг дарах хэрэгтэй.

Photobucket

Шинээр үүсгэх Partition-д хэдэн MB зай оноох вэ гэсэн асуулт гарна. Ер нь хатуу дискний системийн хэсэгт 10-15GB зай онооход хангалттай байдаг. Тийм болохоор энэ хэсэгт 10240 эсвэл 15360 гэж бичих хэрэгтэй. Үүний дараа гарч ирэх дэлгэцэнд хатуу дискний зайг хэрхэн хуваасан талаар гарах тул анхааралтай байх хэрэгтэй. Хэрэв шинээр үүсгэсэн 10 буюу 15 ГБ хэсгээс гадна Unpartitioned Space гээд ихээхэн хэмжээтэй сул зай байж байвал түүнийг сонгоод C үсэг дарахад мөн дээрх зурагтай адил дэлгэц гарна. Энэ хэсэгт тоог өөрчлөхгүйгээр гарч ирснээр нь үлдээгээд ENTER дараарай.

Photobucket

Хэрэв та зөв хийсэн бол хатуу дискний хуваарилалтын талаарх дээрх зурагтай төстэй дэлгэц гарна. Манай жишээн дээр жижиг хатуу дисктэй учир хуваалгүй 10ГБ-ээр нь тэр чигээр нь системийн хэсэг болгосон байна.

C: Partition1 [New ] 10229MB
Мөн үүнээс гадна: D: Partition 2 [NTFS] 20240MB гэх мэтийн хэсгүүд байж магадгүй, тэр маань D: диск гэсэн үг л дээ. оролдох хэрэггүй.

C: гэснийгээ сонгоод ENTER дар.

Photobucket

Энэ хэсэгт Format the partition using the NTFS file system (Quick) гэснийг нь сонгоод ENTER дарахад хатуу дискийн C: гэсэн хэсэгт хамаарах хэсгийг форматлаж эхэлнэ. Зургийг нь доор үзүүлэв.

Photobucket
Photobucket

C: дискэнд оногдох хэсгийг форматалж дууссаныхаа дараа шинэхэн форматлагдсан дискэнд файлуудыг автоматаар хуулж эхэлнэ.

Photobucket

Хэрэгтэй файлуудыг CD-нээс хатуу диск рүү хуулж дууссаныхаа дараа компьютер автоматаар унтарч асна. Ямар нэг товч даралгүй хүлээж байх хэрэгтэй.

Photobucket

Унтарч ассаныхаа программын маань өнгө зүс сайжирч дээрх байдалтай болоод цаашид файлуудыг хуулах болно.

Photobucket

Баруун доод хэсэгтээ юу хийж байгаа, хэдий хэрийн ажил байна гэдгээ үзүүлж явцын индикатор гарах болно.

Photobucket
За ингээд хэрэглэх хэлний тохиргооны хэсэгт ирнэ. Customize гэсэн товчийг дарж зарим нэг цаашид хэрэг болох зүйлсийг тохируулаад авах нь зөв.

Photobucket

Customize хэсэгт Install files for East Asian Languages гэж байгаа түүнийг сонгоход 230 орчим МБ зай эзэлнэ шүү гэсэн анхааруулга гарна, түүнийг нь ОК гэж сонгоод ... (Энэ маань Солонгос, Япон, Хятад гэх мэтийн хэлээр бичигдсэн вэб хуудсуудаар аялахад хэрэг болдог юм, тиймэрхүү бичиг баримт хэрэглэдэггүй бол сонгох хэрэггүй)

Photobucket

Мөн хуудасны Details гэсэн товчийг дарж Монголын Кириллээр бичихэд хэрэг болох бяцхан багажаа суулгана

Photobucket

Details товчийг дарахад гарч ирсэн цонхны Add гэсэн товчийг дарахад Add Input Language гэсэн бяцхан цонх гарна. Тэр хэсэгт Mongolia (Cyrillic) гэж сонгоод ОК дарна. Үндсэн цонхны ОК гэсэн товчийг дарж цааш үргэлжлүүлнэ. Монголоос өөр хэлээр бичих хэрэгтэй байдаг бол Add ---> Хэл сонго ---> OK гэсэн дарааллаар нэмээд байгаарай.

Photobucket

За унших бичихэд шаардлагатай хэлүүдээ сонгосон бол Next товчийг дарж цааш үргэлжлүүлнэ.

Photobucket

Хэрэглэгчийн тухай мэдээлэл асуусан цонхонд нэр, байгууллага гэх мэтийн зүйлсээ бичээд Next

Photobucket

Product Key гэсэн хэсэгт CD-тэйгээ дагалдаж ирсэн түлхүүр үгийг бичнэ. Энэ түлхүүр бүх CD-д таарахгүй гэдгийг анхаарна уу. Хэрэв надаас CD авбал энэ түлхүүр таарахаар барахгүй Microsoft-оос худалдаж авсантай адилхан вэбээс нь дуртай юмаа татаж авах боломжтой юм.

Мэдээж Next

Photobucket

Дотоод сүлжээнд ажилладаг бол компьютерийн чинь нэр бусдад хэрхэн харагдах вэ гэдэг талаар Computer Name: хэсэгт оруулна. Administrator password гэсэн хэсгийг хоосон орхиж болохгүй, ямар нэгэн мартагдахааргүй нууц үг заавал өгч заншаарай.

Photobucket

Time Zone хэсэгт GMT+8 Улаанбаатар гэж сонгоно. Хэрэв Ховд, Увс, Баян-Өлгийд байдаг бол GMT+7 гэж сонгоорой.
Мөн Automatically adjust clock for daylight saving changes гэсэн сонголтыг болиулаарай. Манай улс зун болон өвлийн цаг гэж шилжихээ больсон учраас одоо энэ сонголт бидэнд хэрэггүй.

Photobucket

Дотоод сүлжээний талаар сонгох хэсэг Typical setiings гэдгийг сонгоод Next дарчихад буруудах юмгүй.

Photobucket

Workgroup гэснийг компанийнхаа дотоод сүлжээний нэрээр сольж болох юм, workgroup-ээрээ байж байсан ч гэмгүй дээ.

Photobucket

За ингээд Windows XP суулгах явц маань дуусах дөхөж байна. Дахиад нэг автоматаар унтарч асна.

Photobucket

Шинээр асахдаа иймэрхүү байдалтай байна. Та Windows XP-ийг маш амжилттайгаар суулгачихлаа даа бараг.

Photobucket

Дэлгэцийг тохиргоог Windows өөрөө хийнэ гэхээр нь ОК л гээрэй :)

Photobucket

Дэлгэцийг тань тохируулчихлаа, энэ бичгийг уншиж байвал ОК гээрэй.

Photobucket
Next
Photobucket

Internet-ээс хэрэгцээтэй шинэчлэлүүдийг автоматаар татаж байхаар тохируулах талаар асуухаар нь Not Right now гэж сонгоод Next

Photobucket

Интернэтэд холбогдсон эсэхийг шалгаж баахан удна. Skip гэсэн нь дээр дээ.

Photobucket
Microsoft-д бүртгүүлэх талаар асуухаар нь No, not at this time гэж сонгоод Next
Photobucket

Компьютерийг хэрэглэх хүмүүсийн нэрсийг асуухаар нь эхнийх дээр нь Admin гэж бичээд Next
Олон хүнтэй хамтарч эзэмшдэг, мөн нэг нэгнийхээ файлууд руу орох хэрэггүй гэж үзвэл нэрсийг нь бичиж болно.

Photobucket

Баярлалаа. гэсэн бичиг гарахаар нь Finish гэсэн товчийг дараад л боллоо.

0 comments:

Post a Comment

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger Templates